#Тойрог1 мин унших
334 сая төгрөгийн өртөг бүхий техник, тусгай хэрэгслийг гардуулан өглөө

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Тойрог1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Төв аймгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор #Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 334 сая төгрөгийн өртөг бүхий техник, тусгай хэрэгслийг гардуулан өглөө.
Тус арга хэмжээний хүрээнд албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг сайжруулах, шуурхай ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бодит дэмжлэг болж байна.
Цаашид цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах юм.