Байр суурь2 мин унших
Б.Уянга: Хуулийн давхардал үүсэх эрсдэл байж магадгүй харагдаж байна!
УИХ-ын чуулганы /2026.05.07/-ны өдрийн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Нэгдүгээрт, Тусгай сангийн зарцуулалтыг амьгүй донорын гэр бүлд олгох нэг удаагийн оршуулгын тэтгэмж гэдгийг нэмж өөрчлөн найруулан хууль дээр орж ирж байгаа. Судлаад үзлээ, ажлын хэсэг хариулаад өгөөрэй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль гээд байна. Энэ хуулийн 8.3-д нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална гэх.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



