Байр суурь2 мин унших
Б.Уянга: УИХ-аар батлагдаж байгаа хуулиуд судалгаа муу хийгдэж байна. Цаашдаа энэ асуудалд анхаарах хэрэгтэй!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. энэ хууль 2024 оны 5 сарын 16-ны өдөр батлагдсан хууль. Хууль тогтоомжийн тухай хуулиа харахаар хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийдэг болъё. 5 жил тутам хийж болно, шаардлагатай тохиолдолд өмнө нь хийж болно гэж байгаа. Тэгэхээр яг ямар шаардлага үүссэн болоод энэ хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахад хүрсэн бэ гэдгийг хууль санаачлагчдаас асууя. Ингээд өөрсдийн үзэл баримтлал дээр бичсэн байгаа шаардлагыг нь нэг бүрчлэн харж байгаа. Хяналт шалгалтын төлөвлөлт, цаглаврын хэрэгжилт, эрх зүйн зохицуулалт сул. Бүрэн төлөвшөөгүй. Батлагдаад 2 жил болж байх үед сул, бүрэн төлөвшөөгүй л байх болов уу. Тэгэхээр энэ бол нэг шаардлага нь болж орж иржээ. Бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, дүн шинжилгээ хийх хугацаа зэрэг нь холбогдох хууль тогтоомжтой уялдаагүй байна. Тэгэхээр УИХ-аас системтэйгээр хэлэлцэх нөхцөл бүрдээгүй байна. ийм учраас сая хууль санаачлагчдын танилцуулсан танилцуулгад гарсан давуу талуудыг оруулж байна гээд энэ хуулийн төсөл бэлтгэгдэж орж иржээ.

Их хуралд орж ирээд батлагдаж байгаа хуулиуд судалгаа муу хийгдэж байгаа нь харагдаж байна. Цаашдаа энэ дээр яаж анхаарах вэ? Маш олон хуулиуд нь Үндсэн хууль зөрччихсөн гээд ар араасаа Цэцийн дүгнэлтүүд нь ороод ирдэг. Хяналт шалгалтын хууль нь асуудалтай байна гээд 2 жил хэрэгжиж эхлэсэн төдийд л нэмэлт өөрчлөлт байдлаар орж ирж байдаг. Хугацаа нь яг болсон юм болов уу, жаахан харах байсан юм биш үү? Хуулийн төслийн 7.2-т 1 өгүүлбэр байгаа. УИХ хянан шалгах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагчдыг дайчилж байгаа.
Төрийн албан хаагч байсан хүний хувьд нэг хэлэхэд төрийн албан хаагчдыг их ажлаар дардаг. Өөрсдийнх нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй асуудлуудаар дайчлах асуудал гардаг. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Төрийн албан хаагчид ажилд нухлуулдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань дахиад л ороод ирнэ. Эд нарыгаа яаж хамгаалах юм бэ? Ингээд хуулийн төсөл батлагдлаа гэхэд хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг байнга ярьдаг. УИХ нь хуулиа тогтоочихдог. Хэрэгжүүлэх субъект нь болохоороо ЗГ агентлагуудаараа дамжуулна эсвэл нутгийн захиргааны байгууллагаараа дамжаад хэрэгжүүлдэг.