Үйл явдал1 мин унших

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 10 дугаар хуралдаан болов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 10 дугаар хуралдаан болов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдийн бүртгэл, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар гурван компанийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр шийдвэрлэв. Түүнчлэн нэг компанид хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Мөн нэг компанид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Үүний зэрэгцээ нэг иргэнд актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэг компанид үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор боллоо. Харин нэр бүхий гурван хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл  ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр, хоёр компанийн үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Санхүүгийн Зохицуулах ХорооХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025