Байр суурь2 мин унших

О.Батнайрамдал: Оюутолгой компани эрүүл байвал Монгол Улсын нийт гадаад өрийн 50% нь эрүүл байна гэсэн үг!

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Нэгдүгээрт, Гадаадын ОУБ-ын Монголын төсөөлөлтэй харьцуулах юм бол 0,5-1 функт л илүү байна. Ер нь сүүлийн 5-6 жил яг тэгж явж ирсэн. Гэхдээ бид ОУБ-ын хүлээлтийг дандаа давж гарсан үзүүлэлт үзүүлсэн. Үүнийг боломжийн гэж харж байгаа. Энэ дотроо өрийн талаар яримаар байгаа юм. ЗГ-ын өр ДНБ-ий тааз нь 50-45% байна гэж төсөөллөө оруулж ирж. Үүнийг ойлгохын тулд сүүлийнхээ 5 жилийн манай өрийн тааз эсвэл гүйцэтгэл хэр байсныг харах ёстой. 20%-аар бууруулсан гэдэг бол их том үзүүлэлт. ЗГ тэр дундаа Сангийн яам өрийн менежментээ сайн хийсэн. Сангийн яам өрийн менежментийг сайн хийсэн. Гэхдээ Монгол улсын зээлжих зэрэглэл, өрийг макро эдийн засгийн түвшинд авч үзэхдээ Монгол Улсын нийт өрийн хэмжээгээр авч үзэх ёстой. 2021-2025 он буюу 5 жилийн цикл дээр Монгол Улсын нийт гадаад өр 33,8 тэрбум доллароос өнөөдрийн байдлаар 2025 оны гүйцэтгэлээр 40,5 тэрбум болтлоо өссөн. Нэг ёсондоо 7 тэрбумаар Монгол Улсын нийт гадаад өр сүүлийн 5 жилийн хугацаанд өссөн. ЗГ-ын өр өсөөгүй тогтмол байсан. Харин ч буурсан. Төв банкны өр дорвитой буурсан. Өсөлт Оюутолгой дээр л явагдсан. Гэхдээ энэ нь зээл гэхээсээ илүүтэйгээр зээлийн хүүгийн өсөлт. 2021 онд ОТ-н зээл Монгол ДНБ-ий 36%-тай байсан бол 2025 оны эцсээр гүйцэтгэлээрээ 47% гэж гарсан байна. Тэгэхээр энэ өрийн менежмент ЗГ дээр явагдсан шиг ОТ компани дээр явагдаж байж Монгол Улсын макро эдийн засгийн түвшинд өрийн менежмент нь зөв явна. Бид нарын хэлэлцээр ОТ компанийг нэг ёсондоо санхүүгийн бүтцийн хувьд илүү эрүүл оптимал тал руу нь оруулна гэдгийг харах ёстой. Энэ компани эрүүл байна гэдэг бол Монгол Улсын нийт гадаад өрийн 50% нь эрүүл байна гэсэн үг.

Хоёрдугаарт, ОТ компанийн нийт гадаад санхүүжилт Монгол Улсад ямар эерэг нөлөө үзүүлдэг байсан бэ гэвэл бүтээн байгуулалтын маш том санхүүжилт явж ирсэн. Кайпекс санхүүжилт.  Энэ санхүүжилт 2025 оны эцэст хүрээд дуусчихсан. Борлуулалтын орлогыг Монгол Улсад 100%-аар дамжуулах ёстой. Энэ нь макро эдийн засгийн түвшинд энэ зорилтыг хангах маш өндөр ач холбогдолтой.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009