Үйл явдал1 мин унших
Хэт их чихрийн агууламжтай УНДААНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НОГДУУЛСНААР ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ӨВЧЛӨЛ БУУРНА

Чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай хуулийг санаачлан батлуулж, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон . Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүй байгаа нь анхаарал татаж байна .
Иймд хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор бусад улс орнуудын туршлага, судалгааг судалж Монгол Улсад нутагшуулах чиглэлээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте-тэй уулзан, хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр ДЭМБ-аас энэхүү хууль батлагдсан нь чухал алхам болохыг онцлон, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал Монгол Улсад өндөр түвшинд байгаа чихрийн шижингийн өвчлөлд эерэг нөлөө үзүүлэхийг дурдлаа .
Сэтгүүлч Ц.Соёлмаа

