Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Чухал хуулийн анхны хэлэлцүүлэг хийж байгаа. Өнөөдөр манай улс ний нуугүй хэлэхэд ялангуяа нийслэл Улаанбаатар хотод бол хүүхдэд их ээлгүй хот болж хувирсан. Улсын үндэс газар, төрийн үндэс гэр бүл гэдэг. Гэр бүл өнөөдөр зөв хүнийг өсгөж,хүмүүжүүлж, улсдаа төрдөө бий болгодог. Энэ хууль ч гэсэн Монголын хүн амыг өсгөх бодлоготой ийм хууль гэж харж байгаа. Хүн амын өсөлт тухайн улсын эдийн засаг болон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Д.Үүрийнтуяа гишүүн 2 жил энэ талаар нэлээн бодлого боловсруулж орж ирж байгаа. Тэгээд би нэг ажлын хэсгээс нэг асуулт байна аа. Монголын төр ахмадууд болон хүүхдүүдээсээ гар татаад байх ёстой юу. 1км замбг өнөөдөр хэдэн тэрбумаар тавигдаж байгаа юм бол, би сайн мэдэхгүй байна. Сангийн яамнаас ирсэн тэр санал оновчгүй санагдаж байна.

1990 оноос өмнө олон хүүхэд төрүүлж өсгөдөг байсан. 8,10,13 хүүхэд төрүүлдэг байлаа. Энэ хүүхдүүд нь өнөөдөр бүгд амьдралд хүрээд тус тусын ажил амьдралаа хийгээд явж байгаа. Монголын төрд, хувийн хэвшилдээ зүтгээд бизнес эрхлэх нь эрхлээд явж байгаа. Харин олон хүүхдийг төрүүлж өсгөсөн ээж өнөөдөр яг ямар урамшуулал авч байгаа вэ? Монгол эр хүний дундаж наслалт их богино. Эхнэрээсээ түрүүлээд бурхны оронд явчихдаг. Олон хүүхэдтэй ээжүүд 80,90 гарчихсан хүмүүс байгаа. Мэдээж үр хүүхэд нь харж үздэг байх. Төр үүн дээр яг ямар бодлого гаргаж явж байгаа вэ?