Үйл явдал1 мин унших
Хангайн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалтад оролцлоо

Тус уулзалт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэллээ. Уулзалтад оролцож үг хэлэх үеэрээ Хангайн бүсийн хөгжил бол зөвхөн нэг салбарын асуудал биш, харин айл өрхийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн ирээдүйн асуудал гэдгийг онцоллоо.

Өнөөдөр малчин, тариаланч, үйлдвэрлэгчид маань цаг наргүй хөдөлмөрлөж байгаа ч тогтмол өсч буй зардал, ажиллах хүчны дутагдал зэрэг бодит сорилтуудтай нүүр тулж байна. Иймээс зөвхөн асуудал ярихаас илүү шийдэлд төвлөрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрээ бодлогоор дэмжих шаардлагатай байна.

Мөн хоршооны асуудлыг ХХААХҮЯ-нд шилжүүлж буй нь хоршоог зөвхөн зохион байгуулалтын хэлбэр бус үйлдвэрлэл, баялаг бүтээх бодлогын төвд авчирч буй чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Бидний гол зорилго бол хөдөө орон нутгаа амьдралтай, залуус нь нутагтаа үлддэг, үйлдвэрлэгч, орлоготой Монгол болох юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
