Онцлох мэдээ2 мин унших
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026,05,28/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням холбогдох танилцуулгыг хийлээ.
Монгол Улсад 2024 оны 9 дүгээр сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрүүдийг байгуулсан. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн төсөлд нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зохих заалтууд тусгагдсан байна. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Оросын Холбооны Улсын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн болохоо тодотгов.
Энэхүү хэлэлцээрийн ач холбогдолыг тэрбээр танилцууллаа. Агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр, зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх аж. Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцах юм байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.