Байр суурь3 мин унших
Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуулийг өөрчилнө

Сэтгүүлч vip_admin1
Одоохон...
Байр суурь3 мин унших

Сэтгүүлч vip_admin1
Шинэ сайд эхний ээлжинд хийх гэж буй ажлынхаа нүсэр том төлөвлөгөөг гаргажээ. Мэдээж, салбарын хууль, эрх зүйн орчинд онцгой анхаарна. Үүний хүрээнд Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай хуулийн төслийг бэлэн болгосон аж. Гэхдээ эдгээр хуульд чухам яг юуны талаар тусгасан гэдгээ тодорхой хэлсэнгүй. Ашигт малтмалын тухай хууль угаасаа дутуу дулимаг гэдгийг бүгд мэднэ. Гадныхан ч хэлдэг. Тэгэхээр УУЯ хуулийн төсөл гаргахдаа зөвлөмж, дэмжлэг авсан байх гэж найдахаас өөр арга үлдсэнгүй.
Монголын нүүрсийг илүү үнээр ав гэх боломжгүй Бусад салбарт хийсэн ажлынх нь талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
-Уг нь бүхий л шатанд арга хэмжээ авсан. Тэглээ гээд нийлүүлэгчдийн ханш өсвөл манайд шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй. Энэ асуудалд дан ганц манай яам биш ГХЯ, импортлогчид ч санаа тавьж байгаа. Компаниудтай үнэ өсгөхгүй байх талаар гэрээ байгуулж байна. Ер нь тогтвортой байлгана гэдэг чинь ханш огт хөдлөхгүй гэсэн үг биш.
-Аливаа экспортын бүтээгдэхүүнд бүс нутгийн болон дэлхийн зах зээлийн гэсэн хоёр ханш байдаг. Худалдан авч буй улс бусдад үнэ төлж байна, тэр ханшаар л өгөхөөс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсийг илүү үнээр ав гэх боломжгүй юм.
-Манай хувьд бүс нут-гийн үнийг баримталдаг. Энэ долоо хоногт нүүрсний үнэ жаахан өндийсөн байна билээ. Цагаан хаданд тонн нүүрсийг 88 ам.доллараар өгч байгаа.
-Үүнд маш болгоомжтой хандах ёстой. Оюу толгойн гэрээний зарим заалтыг тодорхой болгох гэдэг дээр санал нийлсэн. Тэгэхээр энэ асуудлыг шууд хэлэхэд хэцүү. Монголын Засгийн газар болон «Рио Тинто» хоёул хөрөнгө оруулагч. Одоо хэлэлцэх шатандаа явж байгаа. Асуудал эцэслэн, шийдэгдээгүй учраас зарлах боломжгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын тухай заалт ямар ч байсан өөрчлөгдөнө гэдгийг хэлье.
-Төмөр зам байгуулах хөрөнгө оруулагчтай ярилцсан. Ирэх дөрөвдүгээр сараас барьж эхэлнэ. Тэгээд хоёр жилийн хугацаанд барьж дуусах төлөвлөгөөтэй байна.
-Стратегийн ордод хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төрийн эзэмших хэмжээ 34, харин улсын зардлаар хийсэн бол эзэмшил 50 хувь байхаар заасан. Энэ заалтынхаа хүрээнд л ажиллаж байна. Харин иргэдэд хүртээх тал дээр Хүний хөгжил сангийн тухай хуульд «Бүх иргэнд стратегийн ордоос давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ» гэж заасан.
-Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаар ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хамтран ажиллах явцад өөрчлөлт оруулах тухай заасан байгаа. Өнгөрсөн хугацаанд 274 тэрбум төгрөг улсын төсөвт оруулжээ. Газрын тос бол шинэ салбар. Тиймээс цаашид ч их ашиг оруулна байх.