Үйл явдал1 мин унших
Ж.Энхбаяр: Цаашдаа газрын тосны салбарт саад болоод байсан хууль эрх зүйн орчин цэгцэрсэн
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Төсвийн тодотгол хийх мэдэгдлийн үеэр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд болоод Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас сэтгүүлчид дараах тодруулгыг авлаа.
Тэмцэгч нэртэй Ховдод 25, Газрын тос дээр 30 хүн байна. Энэ хүмүүстэй тэмцэж том төслүүд явах уу?
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд болоод Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
Явна аа. Үүнийг хатуу хэлье. Засгийн газар үүнтэй хатуу тэмцэнэ. Энэ бол улс орны эрх ашиг.
Ялангуяа газрын тос, эрчим хүчний хараат байдал манайд яаж нөлөөлж байгааг бүх ард түмнээрээ мэдэрч байгаа. Иймд үндэсний газрын тостой болох, үндэсний шатахуунд тослог материалтай болох, эрчим хүчээ дотоодоосоо хангах нь манай Монгол Улсад тэргүүлэх бодлого чиглэл байх ёстой. Сая 400 мянган тонн нефть олборлож байж хүчин чадал хүрч байсан ийм үйл ажиллагаа явж байсан.Ингээд маргаан үүссэн. Орон нутгийн эсэргүүцлүүд үүссэн. Ингээд олборлолт унасаар байгаад л 200-300 мянга дээр уначихаад байгаа юм. Алтан ширээ нефть боловсруулах үйлдвэр өөрөө сая 500 мянган тонн газрын тос боловсруулна. Тэнд 1.5 сая мянган тонн бэлэн нөөц байгаад байдаг. Тэгэхээрүүнийг яаралтай урагшлуулах үүднээс маргааныг шийдэж байна. Одоо нэмээд 14 талбайг зарлаад гадны газрын тосны хөрөнгө оруулалтыг урьж байна. Цаашдаа газрын тосны салбарт саад болоод байсан хууль эрх зүйн орчин нэлээн цэгцэрчихсэн.