Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Нэг кноп дарахад бидний хүүхдүүдэд яаж нөлөөлж болохыг бодолцож шийдвэрээ гаргадаг байгаарай гэж УИХ-ын гишүүдээсээ хүсэж байна!

УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ танхимд гарч байгаа шийдвэр болгоны үр дагавар ямар нэгэн арга хэлбэрээр Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад нөлөөтэй байдаг. Гэвч бид хүүхдийн асуудлыг ингэж тусгайлсан байдлаар хөндөж ярихгүй байгаа. Бид өнөөдөр хүүхдүүддээ ямар орчин бүрдүүлсэн бэ гэдэгтээ үнэлэлт дүгнэлт өгөөд ярих ёстой. Тэдэнд ямар ч хөгжих орчин байхгүй байна. Хөдөө орон нутагт бас ямар орчинд бойжиж байгаа билээ? Хүүхдүүдийн амьдрах орчинтой холбоотой асуудлыг арай өөр түвшинд ярихгүй бол утаан дотор бойжсон хүүхдийн асуудал маш чухал.

Дээрээс нь боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжийн асуудал бий. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ байдгаа зарж байгаа. Монголчууд боловсролд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Сургуулийн танхимын цаг бага байгаа учраас эцэг эхчүүд карманаасаа өдөр өнжүүлэх, дадлага, давтлагын зардал гээд их мөнгө зарцуулдаг.

УИХ-ын гишүүд нэг кноп даралт хүүхдүүдэд яаж нөлөөлөх вэ гэдэг талаас нь бодож байгаасай. Уг хуулийн төсөл дээр 2 асуудлыг хөндөхийг хүссэн юм. Хүүхдүүдээсээ зардал мөнгийг харамлах ёсгүй гэдэгтэй санал нэг байна. Үндэсний баялгийн санг хөндөж болохгүй. Тэр тусмаа Ирээдүйн өв сан хуримтлал үүсгэх ёстой хөндөж болохгүй сан юм. Тэгэхээр дагалдаж орж ирсэн хуулийн төслийг хууль санаачлагчид татаад авчихаасай гэж хүсэж байна.

15 дугаар зүйл дээр хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулагч гээд орон тооны асуудал яригдаад байгаа юм. Ний нуугүй хэлэхэд янз бүрийн орон тоо бүрдүүлж байгаад, нийслэл хотод хэсгийн ахлагч гэдэг шиг  сонгуулийн сүлжээ байгуулаад давхичихдаг шүү! Хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагч гэдэг хүнийхээ чиг үүргийг юу гэж харж байгаа вэ?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хүүхдийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009