Үйл явдал1 мин унших
Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Монголынхоо мянга мянган хөөрхөн үрсүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье.
Энэ тэмдэглэлт өдрийн түүхэн шалтгааныг сонирхуулъя!
- 1924 онд анх Женев хотноо "Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга" уулзалтын үеэр “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглалыг баталжээ.
- 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "6 сарын 1"-ний өдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаснаар улс орнууд дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ.
- 1952 онд Монголд анх удаа "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байна.
- 1995 оноос эхлэн "Эх үрсийн баяр" хэмээн тэмдэглэсэн.
- 2003 онд ахин "Хүүхдийн баярын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлэхээр шийджээ.




