Үйл явдал1 мин унших
Ардчиллын зориг, бидний зориг мөнх билээ
Монголын ардчилал алдаа, оноотой 36 жилийг туулжээ. Эрх чөлөөтэй, ардчилсан нийгмийг бүтээх нь асар их зориг, үлэмж их золиос шаардсан урт зам ажээ.
Итгэл үнэмшилдээ үнэнч байх, үнэт зүйлсийнхээ төлөө тэмцэх, алдаж онох алхам бүр үнэ цэнтэй. Айдсаас ангид үнэнийг өгүүлэх мөч бүхэн ардчиллыг амьд байлгадаг.
Санжаасүрэнгийн Зориг 36 настайдаа бусдын гарт амь үрэгдсэн. Харин ардчиллын зориг, бидний зориг мөнх билээ.
