Үйл явдал1 мин унших

Б.Жаргалан: Ардчилал бол хүрэх цэг бус, тасралтгүй үргэлжлэх үйл хэрэг

Б.Жаргалан: Ардчилал бол хүрэх цэг бус, тасралтгүй үргэлжлэх үйл хэрэг
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ бол жирийн нэг тэмдэглэлт өдөр биш буюу монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, хариуцлага, хууль дээдлэх ёсонд итгэж, түүний төлөө тэмцэж ирсний баталгаа юм.

Ардчилал бол хүрэх цэг бус, тасралтгүй үргэлжлэх үйл хэрэг билээ. Өнөөдөр бидэнд институцийн сулрал, итгэлийн хямрал, авлига, ядуурал зэрэг бодит сорилтууд тулгарч байна. Эдгээр асуудалтай нүүр тулж, засах зориг, бодит тэмцэл л ардчиллыг амьд байлгаж чадна.

Би эх орныхоо ирээдүйд итгэдэг. Учир нь ардчилал бол бидний өдөр тутмын сонголт, хариуцлага, тэмцлээр урагшилдаг ирээдүйн зам юм. Харин Үндсэн хууль бол зөвхөн бичиг баримт бус, хамтын итгэл билээ. Тэрхүү итгэлийг хамгаалж, шинэчилж, дараагийн үедээ улам бат бөх болгон өвлүүлэх нь бидний үүрэг юм.

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг дэвшүүлье!

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009