Байр суурь1 мин унших
Л.Энхнасан: Манай улсын амиа хорлолтын түвшин дэлхий дунджаас 2 дахин өндөр байна, ялангуяа эрэгтэйчүүд!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхнасан байр сууриа илэрхийллээ.
ХЭҮК-ын тайланд жендерийн эрх эрх тэгш байдлыг хангах асуудалд эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа энэ асуудлыг хөндөж авсан байна. Өнөөдөр жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн хүрээнд авч үздэг биш, бас эрчүүдийн тулгамдаж байгаа боловсролын хоцрогдол, өвчлөл, дундаж наслалтын зөрөө, амиа хорлолт, осол гэмтэл болон гэнэтийн нас баралтыг энд авч үзжээ. ХЭҮК энэ асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж байгаад талархал илэрхийлье.
Статистик мэдээг үзвэл Монгол Улсын амиа хорлолтын түвшин дэлхий дунджаас 2 дахин өндөр байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдээс 5-8% их байна гэж харагдаж байна. Ялангуяа 15-40 насны эрэгтэйчүүд хамгийн өндөр эрсдэлтэй гэж харагдаж байна.

Энэ тайлангаас осол гэмтлийн тухайд харах юм бол 2025 онд замын тээврийн ослоос 536 хүн амиа амь насаа алдсан байна гэж ийм эмгэнэлтэй тоо гарч. Ялангуяа эрэгтэйчүүд гэнэтийн болон гаднын шалтгаанаас үүдэлтэй нас баралт өндөр байна. Үүн дээр яам ямар төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол болохгүй юм байна.