Байр суурь2 мин унших
Б.Уянга: Хүний эрхийн илтгэлд цахим орчинд үйлдэгдэж байгаа янз бүрийн асуудлууд яагаад дурдагдаагүй вэ!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга байр сууриа илэрхийллээ.
Энэ удаагийн тайланг нэлээн анхааралтай уншиж үзлээ. Хүний эрхийн комиссынхо тайлангаа илүү сайн бичиж болох байсан юм шиг л санагдаад байх юм. 2024 оны 1 дүгээр сард шинэчилж найруулсан Хүүхэд хамгаалах хуультай. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар дурьджээ. харин хэрэгжүүлэхэд юу дутагдаж байна, яаж хэрэгжүүлэх шийдэл алга. Уг нь УИХ-ын тогтоол батлагдах гээд байна. Энэ тогтоолд бүх хүний бараг логикоороо нэг жаахан бодоод суухад гарч ирэх хэсэг өгүүлбэрүүдийг нийлүүлээд тайлан боочихсон энэ бол хангалтгүй гэж харж байна. Хүүхэд хамгаалах тухай хуулийг нарийвчлаад уншлаа. Нэлээн хангалттай зохицуулалтууд нь суучихсан юм шиг. Гэхдээ газар дээрээ буухгүй байгаа юм шиг байна. Энд цахим орчинд үйлдэгдэж байгаа янз бүрийн асуудлууд ерөөсөө дурдагдаагүй байх юм.
Үүн дээр ямар нэгэн гомдол ирсэнгүй юу? Өмнөговь аймгийн ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдааныг энэ өвөл зохион байгуулж байсан юм. Цогтцэций сумын 11 дүгээр ангийн нэг хүүхдийн эсээн дээр байгаа өөрсдийнхөө багаараа авсан судалгаа дээр манай суманд насанд хүрээгүй 5 охины 3 нь цахим дээрэлхэлт дарамт шахалтад өртөж байна.

Цахим орчинд 7 охин тутмын нэг нь эсрэг хүйстнээсээ ямар нэгэн гаж зураг бичлэг авч байна гэж бичсэн байна. Нэг сарын хугацаанд зохион байгуулсан ахлах ангийн хүүхдүүдийн дундах тэмцээнд өөрсдөө статистикаа бэлдээд гаргаж ирж байгаа асуудал нь энэ. Манай хүний эрхийн комисс үүнийг мэдэж байх ёстой. Гэтэл энэ талаар 25-р илтгэлд яагаад дурдагддаггүй вэ?