Байр суурь3 мин унших
Ш.Бямбасүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих нэрийн дор халамж мэт төсөв захиран зарцуулах үр дагавартай хуулийн төслийг дэмжихгүй!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл шаардлага болон практик шаардлагыг тодорхойлохдоо Монгол Улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, НҮБ-ын холбогдох судалгаа, дүгнэлт, хүүхдийн хөгжлийн талаарх мэргэжлийн байгууллагын судалгаа санал дүгнэлтийг үнэ үндэслэсэн нь ийм төрлийн хууль эрх зүйн хуулийн зохицуулалт нэн шаардлагатай байгаа мэт боловч тус хуулийн төслийн зүйл заалтыг нарийвчлаад авч үзвэл дээрдурдсан үндэслэл зорилготой, хэрэгжүүлэх арга зүй хүрэх үр дүн нь нийцэхгүй, зөрчилдсөн агуулга их байна.Монгол Улсын боловсролын хөтөлбөрт тусгагдсан зорилтыг давхардуулан зохицуулахаар боловсролын байгууллагын хүний нөөц, дэд бүтцийг дайчлан ашиглах гэсэн зохицуулалтууд нь өнөөгийн хэрэгжиж байгаа боловсролын хөтөлбөрийг хэрэгжилтийг сулруулах, ойлгомжгүй байдал үүсгэх, нэгдсэн удирдлага болон бодлого алдагдах үр дагавартай байна.
Мөн хуулийн төслийн 11.1.3 12.1.2 12.1.5 дахь заалтууд дээр Хүүхэд хөгжлийн төвийг ажиллуулах, хүүхэд хөгжлийг дэмжих сургалтын үйл ажиллагаа явуулахад төрийн болон орон нутгийн өмчийн бүх сургууль, цэцэрлэг, соёлынтөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжийг гэрээгээр ашиглуулах гэж заасан. Дээрх байгууллагуудын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх цаашлаад чиг үүрэгт заагдсан сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхөөр нөлөөлөхөөр байна аа гэж үзэж байна. Ерөнхий агуулгаар нь авч үзэх юм бол
1 дүгээрт. Тус хуулийн төслийн 12.1.6-д төсвийн хөрөнгөөр хөрөнгөөр хэрэгжүүлэх, хичээлээс гадуур хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгуулах гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн сонгон шалгаруулж гэрээ байгуулах гэсэн байна. Тэгэхдээ энэ сонгон шалгаруулалт явсан чиглэлээр хамрагдсан хүүхдийн тоонд нийцүүлэн санхүүжилт авна аа гэж байгаа юм. Сургалтын чанар үр дүн ярихгүйгээр хүүхдийн тоогоор асуудлыг хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна аа. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа сургалт явуулах субъектүүдийнихэнх нь сургуулийн багш нар байх бөгөөд өөрийн багшилж буй чиглэлээрээ хичээлээс гадуур төлбөртэй сургалт зохион байгуулна. Ингэхдээ сургуулийн заал талбайг гэрээгээр ашиглах явдал бий болно оо гэж байна. Тэгээд нэгэнт заал талбайн хүрэлцээ хангалттай биш байгаа өнөө үед давхар төлбөртэй сургалт хичээллэхэд сургууль цэцэрлэгийн заал талбайг ашиглах нь бас хүндрэл үүснэ ээ гэж үзэж байна.
2 дугаарт. Хуулийн төсөлд тусгагдсан хүүхэд хөгжлийн төв байгуулах асуудал нь дэмжих боломжтой агуулга байгаа юм. Тэгээд аймаг, сум, нийслэл, дүүрэгт Хүүхэд хөгжлийн төв байгуулахад улсын болон орон нутгийн төсвөөс шийдвэрлэх нь зүйтэй байгаа. Гэтэл Хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагын заал, талбайг гэрээгээр ашиглах хэлбэрээр хэрэгжүүлэх нь бодит зорилгоосоо холдож, зөвхөн төлбөртэй сургалт явуулдаг сургалтын төвүүдийн үйл ажиллагааны хэлбэртэй болчхож байгаа юм.
3 дугаарт. Энэ хуулийн зорилго нь маш тодорхой. Томьёолбол, хүнсний талон, соёлын, вочертой төстэй шийдэл байгаад байгаа юм.
4 дүгээрт. Зах зээлийн зарчмыг эвдэж зах зээлийнхээ зарчмаар өөрийнхөө сургалтын төвийг ажиллуулж байгаа хувийн ААН-үүдтэй төр өрсөлдөх гэж байгаа юм шигээр компаничилсан байдлаар төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр, ирээдүйн хуримтлалын мөнгөөр санхүүжүүлэх нь бас буруу гэж үзэж байгаа. Хүүхдийн хөгжлийг дэмжих нэрийн доор төрөөс хүүхдийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй боловсролын цогц бодлогын хэрэгжилтийг бууруулах үр дүнгүй халамж мэт төсөвт захиран зарцуулах үр дагавартай хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна.