#Тойрог1 мин унших
Өндөрхаан хайрханы тахилга боллоо

Түүх, уламжлал
Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдтэй хамтран жил бүр зуны тэргүүн сарын билигт сайн өдөр Өндөрхаан хайрхнаа тайх ёслол үйлддэг уламжлалтай. Энэ жил 2026.06.06-ны өдөр ёсыг үйлдэж хайрханаа тахилаа.
Уул усны эзэн, Их сүлд тэнгэр Өндөрхаан хайрхандаа айлтгах нь:
Хан Хэнтий нутгийн минь түшиг, хамаг олны минь шүтээн, өнө эртнээс сүр хүч, ивээл буянаа хайрласаар ирсэн Өндөрхаан хайрханы их сүлд тэнгэр минь ээ. Халх даяар алдартай, хант төрийн түшиг болсон энэхүү ариун дагшин догшин хайрханы өвөрт нутаглан сууж, уснаас нь ундаалж, ургамал модонд нь мөрөө гаргаж яваа Хан Хэнтийчүүд, зон олон бид таны өмнө сөгдөн залбирч байна.



Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
