Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Засгийн газар хэзээ төсвийн бодлогоо хумин, зөөлөн бодлого явуулж, мөнгөний сектороо дэмжих вэ?
УИХ-ын чуулганы /2026.05.29/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг үргэлжилж байна. Энэ удаад “Данхар төр-Дарамтат татвар” сэдвээр гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцсэн.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах асуултыг тавилаа.
Төсвийн бодлогын шинэчлэлийн хүрээнд асуулт асууя. ҮСХ-ноос гарсан мөнгөний статистикийн мэдээллийн дагуу 2026 оны эхний 4 сарын урьдчилан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн дүн 8,9 их наяд төгрөгт хүрсэн.
Энэ нь мөн оны өмнөх үетэй харьцуулахад 459,7 их наяд төгрөгөөр өссөн буюу төсвийн нийт зарлага эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10,4 их наяд байгаатай харьцуулахад төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,4 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг бид их ярилаа. Нөгөө талдаа ДНБ-тэй харьцуулсан төсвийн нийт зардлын эзлэх хувь 2024 онд 38,3%, 2025 онд 35 байсан бол 2026 оны 4 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 45 хувьд хүрчихээд байна. Олон улсад дундаж түвшин 25%-тай байвал сайн гэж үздэг.
Тэгэхээр Монгол банкны судалгаагаар төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийн нэг хувийн өсөлт нь 2 улирлын дараагаас импортыг 0,2-оос 0,4%-аар нэмэгдүүлдэг. Нөгөө талдаа Үндэсний аудитын газрын тайланд 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний 57,3% нь үр дүнгүй, нийт санхүүжилтийн зөвхөн 37,9% нь гүйцэтгэгдсэн гэж дүгнэгдсэн. Яривал маш олон зүйл бий.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлоос Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй, хөрөнгө оруулалтын үр ашиг эдийн засгийн тооцоо бүрэн хийгдээгүй гээд дүгнэчихэж.
Та “Чөлөөлье” аяныг эхлүүлсэн. Засгийн газар хэзээ төсвийн бодлогоо хумин, мөнгөний зөөлөн бодлого явуулж, мөнгөний сектороо дэмжих вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

