Үйл явдал1 мин унших

“ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” чуулга уулзалт болж байна

“ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” чуулга уулзалт болж байна

Сингапур Улсад жил бүр зохион байгуулагддаг Ази-Номхон далайн орнуудын аюулгүй байдлын хамгийн том чуулга уулзалт болох “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” чуулга уулзалт 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна.

“ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” чуулга уулзалт болж байна

Тэрээр энэ үеэр Шангри-Лагийн яриа хэлэлцээг үүсгэн байгуулагч, санаачлагч Жон Чипмэнтэй уулзлаа. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын дэд сайд Мустамбетов Аскар Досбосыновичтой ажил хэргийн уулзалт хийлээ.

“ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” чуулга уулзалт болж байна

Уулзалтаар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн атташегийн харилцааг идэвхжүүлэх, 2026 оны цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм.

“Шангри-Лагийн яриа хэлэлцээ” бага хуралд дэлхийн 50 гаруй орны батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, судлаачид оролцож, бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

Цэрэг, армиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2011