Онцлох мэдээ3 мин унших

Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо

Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Номин иргэдэд мэдээлэл өгч буй нь

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” салбарын өдөрлөгийн өнөөдөр /2026.06.04/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 

Өдөрлөгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ СЗХ-ны зохицуулалттай салбаруудын нийт хөрөнгө, зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 27.1 хувьтай тэнцэх хэмжээнд хүрснийг дурдаад, энэ нь санхүүгийн зах зээлийн эдийн засаг дахь ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцлов.

Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц

Өдөрлөгт үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын холбоод болон бусад оролцогч 34 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ дундаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх, өвлүүлэхтэй холбоотой асуудлыг иргэд ихээр сонирхож байв.

“Иргэд нас барсан иргэнийхээ нэр дээр хэдэн хувьцаатай, хэрхэн авах талаар ойлголт мэдээлэл бага байна. 158989 дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг том крилл үсгээр бичиж илгээн авах боломжтой. Нотариатын байрлал, брокерын данстай эсэхээ мэдэхгүй байвал нас барсны гэрчилгээ, эсвэл лавлагааг улсын бүртгэлийн мэргэжилтнээс аваад, нас барсан иргэн оршин сууж байсан хороо, баг дээр очиж тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбараа авна. Энэ материалуудаа бүрдүүлээд нотариатч дээр очиж Өв залгамжлалын гэрчилгээгээ авна” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Номин зөвлөв.

ЗГХЭГ-ын ажлын хэсгийн хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу иргэдээ аль болох бага явуулах, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, төрийн үйлчилгээг ойртуулах зарчмын үүднээс үндсэндээ бүх үйл ажиллагааг нь цахимжуулжээ.

Тодруулбал, Өв залгамжлах эрхийн гэрчилгээг нотариатч үйлдээд QR коджуулан системд хийнгүүт бодит цагийн горимоор шууд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн системд ороод ирэх юм. Ингэснээр хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны данс руу 1072 хувьцаа, түүнд ноогдох ногдол ашгууд нь шууд орно. Үүнээс 24 цагийн дараа И-Монголиа систем дээр профайл/төрд байгаа миний мэдээлэл/үнэт цааснууд гэсэн цэсээр ороход өөрөө 1072 хувьцаатай байсан бол өвөлж авснаар 2144 хувьцаатай болж өөрчлөгдөх юм байна.

Мөн энэ үер зээлийн мэдээллийн сангийн талаас “Бүрэн скор” зээлийн мэдээллийн сангийн Бизнес хөгжлийн менежер М.Гэрэлтсүй “Зээлийн мэдээлэлдээ хяналт тавих нь” сэдвээр өдөрлөгийн индэрт танилцуулга мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Иргэд банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл гарах боломжтой гэвэл шаардлагагүй тохиолдолд татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Ингэснээр хамгийн чухал хөрөнгө оруулалтууддаа мөнгөө зориулж чадна. Нэгэнт олон зээлтэй тохиололд хамгийн өндөр хүүтэй буюу ББСБ-аас авсан зээлээ эхлээд төлж барагдуулахыг зөвлөж байна” гэв.

Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
 “Бүрэн скор” зээлийн мэдээллийн сангийн Бизнес хөгжлийн менежер М.Гэрэлтсүй

Ийнхүү санхүүгийн салбарын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсрол олгосон үр өгөөжтэй арга хэмжээ болж чадлаа.

Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо
Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” өдөрлөг Төв талбайд боллоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Санхүүгийн Зохицуулах ХорооХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025