Онцлох мэдээ2 мин унших

Улсын нисэхийн тухай хуулийг хэлэлцлээ

Улсын нисэхийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хууль Шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Анар  хуулийн төслийг танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 01 дүгээр тогтоолоороо төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ажлын хэсгийг ахалсан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Л.Энхнасан нар ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдсан бөгөөд холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авах, төслийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.

Түүнчлэн улсын нисэхийн аюулгүй хамгаалалттай холбоотойгоор улсын нисэхийн үйл ажиллагаанд ашиглагдах мэдээллийн технологи, навигац, хяналт, нислэгийн удирдлагын системийг кибер аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх, байлдааны агаарын хөлгөөс бусад онцгой үүргийн, тусгай үүргийн болон захиалгат нислэгт үйлдэх үйлдэгдэхэд хамаарах агаарын хөлгийг даатгуулсан байх, улсын нислэгт техникийн осол зөрчлийг шинэчлэн шалгах, техник засварын үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчилгүй байхаар зохицуулахаар холбогдох саналын томьёоллыг бэлтгэжээ.

Мөн цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгслийг удирдлагын системд бүртгүүлээгүй, гэрчилгээжүүлээгүй, хяналтын шаардлага хангаагүй тохиолдолд ашиглахыг хориглох талаар хуулийн төсөлд тус нэмж тусгасан бөгөөд хууль зүйн нэр, томьёог жигдлэн, хууль хоорондын нийцлийг хангах үүднээс зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нийт 31 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 2 саналын томьёолол бэлтгэсэн байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009