Онцлох мэдээ1 мин унших
Айл бүр "Цахилгаан хэрэглэгч" аппликейшнээ хэрэглэж хэвшээрэй

Суурилуулж эхэлсэн ухаалаг тоолуурын мэдээллийг аппликейшнээр харж, хэрэглээгээ илүү ухаалгаар удирдаарай.
Энэ цахим шилжилтийн хамгийн том давуу тал нь хэрэглэгч төвтэй шинэ үйлчилгээ юм.
Энэ бол иргэн бүр өөрийн хэрэглээгээ бодит цагийн горимоор хянах, хэмнэх, удирдах боломж юм.
Хэзээ зурагтаа асаах вэ?
Хэзээ гэрлээ унтраах вэ?
Хэдийд хоолоо хийх вэ?
Өдөр, цагийн хэрэглээгээ харж, ачааллаа зөв хуваарилах боломж таны гарт байна.
Эрчим хүчээ хэмнэе. Хэрэглээгээ удирдъя. Ирээдүйн эрчим хүчний соёлыг хамтдаа бүтээе.
Энэ бол Засгийн газрын “Чөлөөлье” бодлого, дөрвөн чөлөөлөлтийн нэг “Ногоон хөгжлийн чөлөөлөлт”, “3×100” хөтөлбөр реформын үндсэн зураглал чиг шугам нь юм.


Бүтээлч санаачилга, оновчтой шийдэл, шинэ технологоо танилцуулахаар ирсэн бүх инженер мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, иргэд, хэрэглэгч Та бүхэндээ амжилт хүсье.
Та бүхний мэдлэг чадвар, хүсэл зорилго бүхэн Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэ хөгжлийн замд ногоон гэрэл асааж, илүү найдвартай, илүү ухаалаг, илүү өгөөжтэй болгоно гэдэгт итгэл дүүрэн байна.
Хамтдаа гэрэл асаая
Сэтгүүлч Ц.Соёлмаа
