Үйл явдал1 мин унших
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын урилгаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцлаа.
Танилцах арга хэмжээний үеэр "Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж таарсан ховор тохиолдол боллоо.
Энэхүү хуулийн шинэчлэл нь улсын нисэхийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нислэгийн аюулгүй байдал, хяналтын зохицуулалтыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Мөн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд идэвхтэй ажилласан АБГББХ-ны гишүүд болон БХЯ, ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсэгт талархал илэрхийлсэн юм.

