Үйл явдал1 мин унших
П.Батчимэг: Дунд шатны албан тушаалтнуудын "цавчаа"-г зогсоохгүйгээр Эрчим хүчний яам хөгжил яриад ч хэрэггүй!

ЭЗБХ-ны /2026.06.16/-ны өдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тус салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг дурдаад, нэн тэргүүнд “Нэг бодлого-Есөн ажил-Гурван зарчим”-ын хүрээнд 139 ажил үйлчилгээг хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа. Тэрбээр, уян хатан, тогтвортой тарифын бодлого, хүнээс хамаарал багатай технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээний систем шинэчлэл эхлүүлсэн гэв.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг, өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж мэдээлэл хийснийг онцлоод, тус яаманд шилдэг менежер очоод ч эрсдэл, алдагдал, хулгай зогсох эсэхэд эргэлзэж буйгаа, үүнийг зогсоохгүй бол асуудал хэвээр үлдэх тухай, иргэдийн нуруунд ачаа дарамт болж байгааг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, эрчим хүчний салбарт хэмнэлтийн горим баримталж, аудитын дүгнэлт, УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах талаар тодрууллаа. Хуралдаан төгсгөлд Байнгын хорооны хуралдаан даргалагч Д.Үүрийнтуяа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь улс орны бодлогын асуудал гэдгийг онцлоод, хуралдаанаар хөндсөн асуудалд анхаарахыг сануулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
