Байр суурь1 мин унших
О.Батнайрамдал: Нийслэлийн төслүүд цаашид үргэжлэх ёстой!
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол 2026.06.15-16-ны өдрүүдэд болсон.
Энэ сонсголд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн Ерөнхий хяналтын сонсгол" зохион байгуулагдаж байна.
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 томоохон төслийн үнэлгээ, дүгнэлтийг 1 сар хүрэхгүй хугацаанд хэлэлцэж байгаа нь хангалтгүй.

Нийслэлийн 1.5 сая татвар төлөгч иргэний мөнгөөр хэрэгжиж буй эдгээр төслүүдэд шинжээчид бодитой, нарийвчилсан үнэлгээ хийх хангалттай хугацаа олгох ёстой. Төслүүдийн мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг бүрэн ханган нээлттэй хэлэлцэж байж олон нийтийн итгэл, хяналт, оролцоонд тулгуурласан зөв шийдвэр гарна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



