Үйл явдал2 мин унших

Улсын бүх музей цахим төлбөр тооцоонд шилжиж, бэлэн мөнгөний гүйлгээнээс чөлөөлөгдлөө

Улсын бүх музей цахим төлбөр тооцоонд шилжиж, бэлэн мөнгөний гүйлгээнээс чөлөөлөгдлөө
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ж.Алдаржавхлан

Соёлын салбарт нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүллээ. Нэг ёсондоо музейн үйлчилгээ бэлэн мөнгөний гүйлгээнээс чөлөөлөгдөж, ил тод, шуурхай боллоо. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей хамтран нийслэлийн 11, орон нутгийн 24 музейг цахим төлбөр тооцооны нэгдсэн системд хамруулж, гүйлгээг бүрэн цахимжууллаа.

Энэ цахим шилжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, улсын төсвөөс нэмэлт санхүүжилт гаргахгүйгээр хэрэгжүүлж байгаа ба Монголын Үндэсний музей болон "Гэрэгэ системс" ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Улсын бүх музей цахим төлбөр тооцоонд шилжиж, бэлэн мөнгөний гүйлгээнээс чөлөөлөгдлөө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, ил тод хүргэх төрийн бодлогын хүрээнд соёлын салбарт томоохон ахиц дэвшил гарч буйг онцоллоо.

Цахим системийг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдийн тоо, орлогыг үнэн зөв бүртгэх, статистик мэдээллийг бодитоор гаргах, бэлэн мөнгөний эргэлтийг бууруулж, санхүүгийн ил тод байдлыг хангах нөхцөл бүрдэж байгаа юм.

Музейн салбарын үйл ажиллагааны орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд 2022 онд 3.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 9.3 тэрбум төгрөгт хүрчээ. Бэлэн мөнгөний урсгалыг халж, цахим төлбөр тооцоонд нэвтэрснээр энэхүү өсөн нэмэгдэж буй орлого бүрийг нарийвчлан бүртгэх, бодитой, үр дүнтэй зарцуулах нөхцөл бүрдэж байна.

Цаашид соёлын үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлж, музей, номын сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарын үйлчилгээнд дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэн төвтэй, ухаалаг үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009