Байр суурь1 мин унших
О.Алтангэрэл: Хууль хэлэлцэж байхад хууль санаачлагч болон ажлын хэсгийн ахлагч байх ёстой!
УИХ-ын Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай х уулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Хууль санаачлагч нь хаана байна дарга аа. Бид нар ингээд энэ төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа гээд та алах цохиул Үндсэн хууль зөрчих гээд байна. Хуралдаж, хуралдаж байгаад үхрийн сүүлэн дээр хутга гэж. Хаврын чуулган дуусахын алдад ийм зөрчилтэй юм хэдүүлээ хийж болохгүй . Одоо хамтад нь батлах ёстой зүйл заалтыг бариад санаачлагч байхгүй ажлын хэсэг ч байхгүй. Асуултад нь ингээд л Их хурлын дарга өөрөө хариулаад сууж болохгүй. Энэ чинь Х.Булгантуяагийн хурал даргалснаас хамаагүй ноцтой үйл явдал. Х.Булгантуяа гишүүнийг хурал даргалсан энэ тэр гээд л ҮХЦ дээр ярьсан. Үүнээс ноцтой үйл явдал болох гээд байна. Хууль зөрчигдөх гээд байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

