Үйл явдал1 мин унших
БОХХААБХ: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.06.24/-ийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцлээ. Үүнд:
• Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг
• Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг
• Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжээч томилох тухай/
• Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэг
• Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ анхны хэлэлцүүлэг
• Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба