Үйл явдал1 мин унших

Хуулийн төслийг хэлэлцэв

Хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы /2026.07.06/-ны өдрийн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын Их Хурлын өмнө Пүрэв (2026.06.25) гарагийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан /дэлгэрэнгүйг эндээс/. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар О.Номинчимэг, П.Наранбаяр, С.Эрдэнэбат, Ч.Ундрам нарын гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу асуулт асууж, Э.Бат-Амгалан сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Иймд Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлуулаад, дараагийн асуудлыг хэлэлцэв.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024