МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тусгагдсан “20 минутын хот” буюу иргэд цэцэрлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг, тоглоомын талбай, худалдаа, үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээ, цагдаагийн үйлчилгээг өөрт ойр буюу 20 минутын зайнаас авах реформыг хийхээр тусгасан.
Мөн дэд төвүүдийг шинээр байгуулж гэр хорооллын хөгжлийг дэмжих, дагуул хот байгуулах зэргээр хотын асуудлыг шийдвэрлэх олон ажлыг тусгасан. Энэ бүгдийг Баянзүрхчүүд хэрэгжүүлэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлээ.
Эх сурвалж: