Байр суурь1 мин унших
Б.Жаргалан: Сонгуулиар цөөнхийн нэр дэвшигчдийн санал гомдлыг шийдвэрлэх чиглэлд ЦЕГ ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах асуултыг тавилаа.
Сонгуулийн үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн эрх баригч намын нэр дэвшигчдийг илт дэмжсэн. Цөөнхийн нэр дэвшигчдийн санал гомдлыг шийдвэрлэхгүй байх асуудлууд гардаг. Энэ чиглэлээр ЦЕГ ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Нийтлэг 4 нэр дэвшигчээс асуухад, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд албан тушаалаараа орно гэсэн тодорхой заалт байхгүй хэрнээ ийм жишиг байна гээд албан тушаалаараа бүртгэлийн газар, цагдаагийн газрын дарга нар орж ирээд байдаг аа. Тэгэхээр та бүхэн албан тушаалаа өгөх үед өөрсдөө өргөдлөө өгч СЕХ-ноосоо гарах уу?
Төгсгөлд нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг сануулахыг хүсэж байна. Тухайн үед УБЕГ АН-ын тамгыг хувилж өгөөд СЕХ тэр шийдвэр дээр үндэслээд АН-ын нэр дэвшигчийг бүртгэсэн. Энэ асуудлаар манай бүлгийн 8 гишүүн өлсгөлөн зарласан байдаг. Энэ асуудал дээр та нар ямар үзэл бодолтой явдаг вэ?
Түүний асуултад нэр дэвшигчид хариулав.