Үйл явдал2 мин унших
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс оруулж ирсэн гуч шахам саналаар санал хураалт явуулж дууслаа.
Санал хураалтын үеэр Ажлын хэсгийн оруулсан гурван ч санал хэлэлцүүлэгдэн унасан юм. Түүнчлэн найруулгын шинжтэй 17 саналаар хураагдсан санал дэмжигдсэн.
Дараа нь уг хуулийн төслийн “санал хураах өдрийн” талаар санал гаргасан зарим гишүүний санал цөөнхөд тооцогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл гаргасан саналынхаа талаар тодруулга хийж, амралтын өдөр олдоод буйд шүүмжлэлтэй хандсан. Тэрээр амралтын өдрийн боломжийг зөв ашиглах, зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг амралтын өдөр санал хураалтыг явуулах бодолтой буйгаа, энийгээ ч зөв гэдгийг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт арай онцлогтой гэдгийг хэлж, амралтын өдрөөр санал өгөх нь дээр, ажлын өдөр заавал санал өгөх шаардлагагүй хэмээн тайлбарласан.
Сэтгүүлч vip_admin2


