Үйл явдал1 мин унших

Комплайнсын эрсдэлийн үнэлгээний нэгдсэн судалгаа гарлаа

Комплайнсын эрсдэлийн үнэлгээний нэгдсэн судалгаа гарлаа

Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалттай салбарын 2025 оны комплайнсын эрсдэлийн үнэлгээний нэгдсэн судалгааг боловсруулж, олон нийтэд хүргэж байна.

Судалгаанд итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, даатгагч, хөрөнгө оруулалтын менежментийн компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээс ирүүлсэн комплайнсын эрсдэлийн өөрийн үнэлгээний мэдээллийг нэгтгэн, өмнөх оны үзүүлэлттэй харьцуулан боловсруулсан. Комплайнсын эрсдэлийг ёс зүй, нэр хүнд, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл ажиллагааны гэсэн ерөнхий төрлөөр ангилж, салбарын дундаж үзүүлэлт, тайлангийн ирц, эрсдэлийн төрөл болон дэд үзүүлэлтийн өөрчлөлтийг тайланд тусгалаа.

Энэхүү судалгаа нь зохицуулалттай этгээдийн өөрийн үнэлгээ, тайлагнасан мэдээлэлд суурилсан бөгөөд зохицуулалтын салбар бүрийн комплайнсын тогтолцооны ерөнхий төлөв, өөрчлөлтийн чиг хандлага, цаашид анхаарах асуудлыг нэгтгэн харуулах зорилготой.

Комплайнсын эрсдэлийн үнэлгээний нэгдсэн судалгаатай энд дарж танилцана уу.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Санхүүгийн Зохицуулах ХорооХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025