Үйл явдал1 мин унших
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын брокер, агентыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
Санхүүгийн зохицуулах хороо үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын зэрэгцээ тус салбарт брокер, агентаар ажиллах хүсэлтэй иргэдийг мэргэшүүлэх сургалтыг “Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо” ГҮТББ-тай хамтран тогтмол зохион байгуулж байна.
Энэ хүрээнд брокерын эрх олгох шалгалт, агентын эрх олгох сургалтыг зохион байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Ц.Эрдэнэбаяр оролцогчдод салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.
2026 оны 6 дугаар сарын 26-н буюу өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 303 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус салбарт 316 брокер, 1,416 агент ажиллаж байна. Мөн салбарын нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 6.1 тэрбум төгрөгт хүрээд байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









