Үйл явдал1 мин унших
УИХ-ын 2026 оны Хаврын ээлжит чуулган хаагдлаа

Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 58-ыг хэлэлцэн, нийт 278 хууль, тогтоомж хэлэлцэн баталжээ.
Ойрын өдрүүдэд Оюу толгойн ХШТХорооны ажлын үр дүн гарч, Оюу толгойн хэлэлцээр эхлэн, олон жил гацсан томоохон ажлууд урагшилж ахиц гарч буй нь авууштай. Гэхдээ тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах, Онтрэгийн хэлэлцээр хийх, Оюу толгойгоос Монгол Улсын хүртэх өгөөжийг хөрөнгө оруулагчийн амласан 53 хувьд хүргэх ажил дутуу үлдсэн байгааг мартаж болохгүй.
Мөн өчигдөрхөн баталсан Ашигт малмталын тухай хуулийн төсөлд Онтрэгийн хэлэлцээр хийгдэхээс өмнө Зэсийн АМНАТ-ийг бууруулахгүй байх зарчмын байр сууриа хадгалан, 2029.01.01 хүртэл хөндөхгүй байх асуудлыг УИХ-аар баталгаажуулан шийдвэрлүүлж чадлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
