Үйл явдал1 мин унших

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ: Зам, тээврийн салбарт

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ: Зам, тээврийн салбарт

Зам, тээврийн яаманд УИХ-ын гишүүн О.Саранчулуун,  А.Ариунзаяа нар  ажиллаж, сайд Б.Дэлгэрсайхан болон салбарын бодлого боловсруулагч, нийслэл, холбогдох байгууллагын төлөөллүүдтэй Зам, тээврийн төрлүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох чиглэлээр санал солилцож шийдлүүд хэлэлцэв.

Тээврийн ерөнхий хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ба Зам, тээврийн яамны дэргэдэх ХБХЭхангах Дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ТӨСӨВ тусгасан байна. Цаашид дэд зөвлөл үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжоор хангасанд маш их талархаж байна.

Дараах асуудлуудаар хэлэлцэв:

  • Хууль эрхзүйн орчныг хамтран боловсронгуй болгох
  • Авто зогсоолын QR системийг эргэн харж ХБИ-ийн автомашинд чип, наалт суурилуулж нэвтрэх боломж бүрдүүлэх
  • Нийтийн тээврийн ваучерийн асуудлыг шийдэх
  • Автобусны хүртээмж, онгоцны буудал, хүртээмжтэй галт тэрэг, өртөө, Скүүтер мопедтэй холбоотой асуудлууд
  • Орон нутгийн хол замд ариун цэврийн өрөөг шийдэх,

    Салбарын зүгээс боломжит бүх талаар дэмжиж ажиллахаа сайд илэрхийллээ. Мөн салбарын экспертүүд, төлөөллүүдтэй хамтран дээрх асуудлуудад шийдэл боловсруулна.

    Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ: Зам, тээврийн салбарт
    Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээ: Зам, тээврийн салбарт

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зам, ТээвэрХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2015
  3. 2012
  4. 2009