Үйл явдал1 мин унших
Сурагчдын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж байна

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн тавдугаар сард сургуулийн спорт заалуудыг зуны амралтын хугацаанд хүүхдүүдэд нээлттэй байлгах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг салбарын сайдад үүрэг болгосон юм.
Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг зуны амралтын хугацаанд хүүхдүүдэд нээлттэй байлгаж, спортоор хичээллэх боломж бодитоор нэмэгджээ.
Нийслэлийн 45 дугаар сургуулийн хувьд, спорт заалаа зуны амралтын хугацаанд сурагчдад нээлттэй болгож ажилласанаар сурагчид сагсан бөмбөг, волейбол зэрэг спортоор хичээллэж, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлж байна.
Мөн өмнө нь спортоор тогтмол хичээллэдэггүй байсан хүүхдүүд шинээр спортын төрлөөр хичээллэх сонирхол нэмэгджээ.
Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба