Үйл явдал1 мин унших
Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, алдарт хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ой тохиож байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан:
Тус сургуулийн үе үеийн удирдлага, багш, ажилчдадаа болон төгсөгчдөд ойн мэнд дэвшүүлье.
Нутаг, сумандаа бага сургууль төгссөн бидэнд тоймгүй их дурсамж бий. Нутгаа санана, нөхдөө дурсана. Хүүхэд насны олон дурсамж, мөрөөдөл тэнд бий. 100 жилийн түүхтэй сургууль өдгөө 4300 гаруй төгсөгчтэй. Улсын болон Хөдөлмөрийн 10 баатартай, 118 эрдэмтэн, доктортой, салбар бүрээс төрсөн 90 гавьяаттай болжээ.





