Үйл явдал2 мин унших
Энэ зун юу амжуулав?
УИХ-ын гишүүн О.Саранчулуун 2026 оны хаврын чуулганы завсарлагаанаар хийсэн ажил, явц, үр дүнгээ дараах байдлаар өөрийн цахим хуудастаа хуваалцав.
"За, сэгсийж өрвийтлөө хүмүүстэй уулзаж, төсвийн саналаа бэлдээд засагруу илгээчихлээ, зуны цоорхойгоор 8 оюутны тэтгэлгийг шийдчихлээ.
Аутизм, саажилт зэрэг тархи, мэдрэлийн шалтгаант бэрхшээлүүдэд байгаль, амьтан, хөдөлгөөнд суурилсан сэргээн засах арга олон улсад улам эрчимтэй хөгжиж байна. Түүний нэг нь морин эмчилгээ буюу hippotherapy, өөрөөр equine therapy.
2020–2021 оноос бодож, судалж явсан энэ ажлаа Монголд туршиж эхлүүлэхээр БНСУ-ын Морин спортын холбооны Ерөнхийлөгчийн урилгатай, нэг уулзаж ярилцаад ирье за. Наадмын өмнө Монголд ирж уулзсан юм. Дараагийн нэг ажил маань.
Аан, бас нэг чухал зүйл байна Нийгмийн пробаци.
Манайхан асуудал гарахаар шорон барих, шийтгэх, ажлаас халах зэрэг “зөрчил–шийтгэл”-ийн арга хэмжээнд ихэвчлэн төвлөрдөг. Харин дэлхийн олон орон хүнийг нийгмээс тусгаарлахаас илүүтэй нийгэмд нь үлдээн, хариуцлага хүлээлгэж, хөдөлмөр эрхлүүлж, зөв зан үйлд нь дэмжлэг үзүүлэн, дахин алдаа гаргахаас сэргийлэх тогтолцоог хөгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, хүнийг зүгээр шийтгээд орхих биш нийгэмд хэрэгтэй ажил, үүрэг хариуцлагаар дамжуулан өөрийгөө засах, нийгэмдээ эргэн нийлэх боломж олгодог тогтолцоо.
Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, өргөн барихын тулд Солонгосчууд яаж ажилладгийг очиж судлаад ирье за.
Мэдээж, хуулийн ажил, бодлогоос гадна эрдэм шинжилгээ, судалгаа хийх, багшлах нь ч хуулиар зөвшөөрөгдсөн, УИХ-ын гишүүний хувьд эрхэлж болох үйл ажиллагаа учраас нэг докторын оюутантайгаа хамтраад судалгааныхаа үр дүнг олон улсын хуралд постер, илтгэлээр танилцуулна гэж байгаа.
Товчхондоо, Намрын чуулган эхлэхээс өмнө амжуулж БНСУ-д + морин эмчилгээ + нийгмийн пробаци + хууль + эрдэм шинжилгээ + олон улсын хурал гээд нэлээд хэдэн ажил амжуулахаар хүлгийн жолоог залж байна аа" гэв.

