Үйл явдал1 мин унших
Б.Мөнхсоёл: Татварын шинэчлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн төслүүдэд онцгой анхаарал хандуулж ажиллалаа
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл 2026 оны Хаврын чуулганаар ямар хуулиуд дээр, хэрхэн ажилласан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эдийн засгийн чиглэлийн болон төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Энэ чиглэлийн бүх хуулиуд байнгын хороод дээр хэлэлцэх эсэхээс эхлэн нухацтай авч үздэг гэсэн үг. ТӨК-удын засаглалын тухай хууль буюу ТӨК-ийн тухай хууль Үндэсний баялгийн сан гэх мэт энэ чиглэлийн хуулийн төслийн ажлын хэсгүүдэд мөн орж ажилласан.
Мөн бид бүхний мэдэж байгаа татварын реформын асуудал маш тулгамдсан асуудал байв. Ямар ч байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг төсвийн байнгын бороо болон чуулган дээр хууль тогтоогч гэдэг үүрэг хариуцлагынхаа хүрээнд асуудлыг удаа дараа дэвшүүлж, ААН-үүдэд тавигддаг нэмэгдсэн өртгийн албан татварын 50 сая босгыг 400 сая болгох энэ асуудал дээр нэлээн хүчтэй дуу хоолойгоо оруулж, батлуулж чадсандаа баяртай байгаа. Намрын чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлт нэмэлт өөрчлөлтүүд нэлээд дэвшилт авчрах байх гэсэн хүлээлт байна” гэв.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
