Үйл явдал1 мин унших

Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндчилгээ

Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн мэндчилгээ

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд, үе үеийн бүтээн байгуулагчид, уурхайчид, иргэд та бүхэндээ Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Хагас зуун жилийн хугацаанд Эрдэнэт хот маань эх орныхоо хөгжил дэвшлийн томоохон тулгуур болж, хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийн хүч хөдөлмөр, эв нэгдэл, хүсэл тэмүүллийн үрээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бахархалт хот болон хөгжиж ирлээ.

Өнөөдрийн өнгө үзэмжтэй, хөгжин дэвшиж буй Эрдэнэт хотын түүхийг бүтээлцсэн ахмад үеийнхэндээ хүндэтгэл илэрхийлж, өнөөдөр хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж буй нийт иргэд, байгууллага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эрдэнэт хотын ирээдүй улам гэрэлтэй, бүтээн байгуулалт нь үргэлжилж, айл өрх бүрт аз жаргал, ажил үйлсэд нь амжилт бүтээл арвин байхын ерөөл өргөе.

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

“Эрин зууны бахархал – Эрдэнэт” мөнхөд хөгжин дэвжих болтугай!

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009