Үйл явдал2 мин унших
Египет улсын усны нөөц, усжуулалтын сайдтай усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлд хамтрах санал солилцлоо

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамУсжуулалтын технологи нутагшуулах: Монгол Улс усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, усны нөөцийг үр ашигтай ашиглах зорилгоор Египет улсын 7000 гаруй жилийн түүхтэй усжуулалтын туршлага болон дусал, залуурт систем, хиймэл оюун ухаан, нөхөн сэргээгдэх эрчим хүчний орчин үеийн технологиудыг судалж, нутагшуулах сонирхлоо илэрхийлэв.

Мах, махан бүтээгдэхүүний экспорт: Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Египетийн 100 гаруй сая хүн амтай томоохон зах зээлд нийлүүлэх хүрээнд харилцан мал эмнэлгийн гэрчилгээ, хорио цээрийн шаардлагыг тохиролцож, экспортын эрх зүйн болон техникийн нөхцөлийг бүрдүүлэхээр санал уламжлав.
Египетийн Улсын Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам усжуулалтын асуудлаар хамтран ажиллах байр сууриа илэрхийлж, Монголын талын саналуудыг Хөдөө аж ахуйн сайддаа уламжлах болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) оролцох багтаа танилцуулахаар болов. Мөн хоёр яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, санал болгосон чиглэлүүдийг бодит ажил хэрэг болгохоор санал нэгдлээ.
Египетийн усжуулалтын систем нь манай гарагийн хамгийн эртний бөгөөд тасралтгүй хөгжиж ирсэн инженерчлэлийн гайхамшгуудын нэг юм. Нил мөрний жилийн давтамжит үерийг ашиглан элсэн цөлийн дунд соёл иргэншлийг цэцэглүүлсэн түүхэн хөгжлийг 7000 жилийн тэртээгээс түүхчлэн ярьж байна.
Өнөөдөр Египет улс усны нөөцийг багасгахгүйн тулд усны дахин ашиглалт, давсжуулсан усыг цэвэршүүлэх, мөн хиймэл оюун ухаанд суурилсан усны хэрэглээний удирдлагын хэрэгслүүдийг өндөр түвшинд ашиглаж байна.