Үйл явдал1 мин унших
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна

Сэтгүүлч Б.Одончимэг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Одончимэг
COP17 бага хурлын үр дүнгийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Манай улсад наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын хурлын үр дүн ба Монгол Улсад шууд хамаарах хөрөнгө оруулалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг танилцуулав.
Энэ талаар "COP17 хурлын хугацаанд ногоон төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулсан болон зарласан гэрээ, байгуулсан санамж бичиг, санхүүжилтийн амлалтуудыг нэгтгэвэл манай улсад 1.4 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломжийг бид бүхэн бүрдүүлж амлалтыг авч чадлаа.
Бодит санхүүжилтүүдээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжийн чиглэлийн 400 сая ам.долларын хамтын ажиллагааны боломжууд энэ амлалтын хүрээнд багтаж байна.