Үйл явдал1 мин унших
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн чиглэлээр хамтрах талаар санал солилцлоо

Эх сурвалж:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамУулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол Улс 2025 оны 12 дугаар сард болсон НҮБ-ын Байгаль орчны 7 дугаар ассамблейн үеэр Шри Ланка Улсаас дэвшүүлсэн хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих тогтоолын төслийг дэмжсэн.
Энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ сайд Ц.Сандаг-Очир илэрхийлэв.
Монгол Улсад цөлжилт, бэлчээрийн доройтол, хатуу уур амьсгалын сорилт давамгайлдаг бол Шри Ланкад тропикийн ой модны доройтол, далайн эргийн эмзэг экосистем, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах асуудал чухал байр суурь эзэлдэг.
Монгол Улсын “Тэрбум мод” санаачилгыг Шри Ланкагийн тропикийн ой нөхөн сэргээх бодлоготой уялдуулах нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болж байна.
Мөн Шри Ланкагийн заан хамгаалах туршлага Монголын ховор амьтад болон биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын ажиллагааг уялдуулж, өргөжүүлэх боломжтойг талууд онцолж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.