Үйл явдал1 мин унших
Онлайн уулзалт зохион байгууллаа

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд Австралийн Macquarie Их сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнийхээ бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар онлайн уулзалт зохион байгуулав.
Арга хэмжээний бэлтгэлд манай Mozzie холбоо идэвхийлэн оролцож байгаа болно.
Эртнээс цагаа тохирсон уг онлайн уулзалт СОР17-ийн хурлын цогцолбортой танилцах арга хэмжээтэй давхацав. Тиймээс СОР17-ийн арга хэмжээний дундуур хурлын танхимдах орчуулгын кабинд орж суун онлайн хурлаа хийв. Дөнгөж сургууль төгсөж ирээд л ийм орчуулгын кабинд синхрон орчуулга олон удаа хийж байсан он жилүүд санаанд оров. 30 гаруй жил өнгөрчээ. Орчуулгын кабинын төхөөрөмж, тав тух үнэхээр өөр болжээ.
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир салбарынхаа сайд байсан хүмүүсийг ийн урьж танилцуулга зохион байгуулсанд оролцогсод бүгд талархалтай хандахын зэрэгцээ тус тусын санаа бодлоо хуваалцацагаав
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба



