Үйл явдал1 мин унших
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайдтай уулзав

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамУулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх, байгальд түшиглэсэн шийдлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Сайд Б.Батцэцэг усны асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, 2026 оны 12 дугаар сард Абу Даби хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Усны асуудлаарх бага хуралд Монгол Улс өндөр түвшинд оролцохоор төлөвлөж буйг тэмдэглэв.
Мөн тэрээр Монгол Улс, АНЭУ-ын харилцааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.
