Үйл явдал2 мин унших

СЗХ-ны ээлжит 18 дугаар хуралдаан боллоо

СЗХ-ны ээлжит 18 дугаар хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18-р хуралдаан өнөөдөр болж хуулийн этгээдээр бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болон хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нийтэд санал болгон гаргаж байгаа өрийн хэрэгслийг бүртгэх, төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг нийт 27 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаар нэг компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн үнэт цаас болон хөрөнгө оруулалтын сангийн холбогдох баримт бичгийг бүртгэх асуудлыг хэлэлцэж, нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өөрийн хэрэгсэл, нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичиг, нэг компанийн хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулга, хоёр компанийн хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг тус тус бүртгэхээр шийдвэрлэлээ. Мөн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,  даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 компанид тус тус олгохоор, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр нэг компанийг бүртгэхээр шийдвэрлэсэн юм.

Харин нэг компанийн үнэт цаасны бүртгэл болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулахаар, 2 компанийн банк бус санхүүгийн болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүйд тооцохоор боллоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Санхүүгийн Зохицуулах ХорооХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025