Үйл явдал1 мин унших
Байгаль хамгааллын томоохон шинэчлэл хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Энэ бол зөвхөн “юуг хориглох вэ?” гэсэн хууль биш. Харин байгалиа хэрхэн хамгаалах, иргэдтэйгээ хэрхэн хамтран амьдрах, хамгаалалтаа хэрхэн тогтвортой санхүүжүүлэх вэ гэдгийг цогцоор нь шинэчилж буй төсөл юм.
Шинэ хуулиар:
✅ Тусгай хамгаалалттай газар нутагт нэгэнт үүссэн хот, суурингийн асуудлыг цэгцлэх эрх зүйн шийдэл бий болно.
✅ Малчдын өвөлжөө, хаваржаа, уламжлалт ахуй хамгаалалтын бодлоготой уялдана.
✅ Нутгийн иргэд хамгаалалтын түнш болж, хамтын менежментэд оролцоно.
✅ Аялал жуулчлалыг хориглох бус, экологийн даац, маршрут, жуулчны ачаалалд тулгуурлан зохистой хөгжүүлэх тогтолцоонд шилжинэ.
✅ Ойг зүгээр орхих бус, арчилгаа, нөхөн сэргээлт, түймрийн эрсдэлийн менежменттэй болгоно.
✅ Тусгай хамгаалалттай газрыг тус тусад нь “арал” мэт хамгаалах бус, экологийн холбоос бүхий үндэсний сүлжээ болгон хөгжүүлнэ.
✅ Байгаль хамгаалал зөвхөн төсвөөс хамаарахгүй. Нэвтрэх төлбөр, нүүрсхүчлийн болон биологийн олон янз байдлын кредит, төсөл, хандив зэрэг тогтвортой санхүүжилтийн шинэ боломжууд нээгдэнэ.
✅ Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогыг олон улсын хамгаалалтын зарчим, шинэ хандлагатай уялдуулна.
Энэ шинэчлэлийн гол санаа энгийн:
Байгалиа хамгаална.
Иргэдийнхээ бодит асуудлыг шийднэ.
Хамгаалалтаас бий болсон үр өгөөжийг хамгаалалтдаа буцаана.
Хойч үедээ байгалиа бүрэн бүтнээр нь өвлүүлнэ.
Хориглолтод төвлөрсөн хамгаалалтаас оролцоо, менежмент, тогтвортой санхүүжилтэд суурилсан хамгаалалт руу шилжин
